2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ИРГЭДДЭЭ ТАЙЛАГНАЛАА
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2019 оны эхний хагас жилд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнах, санал хүсэлтийг хүлээн авах уулзалтыг өнөөдөр /2019.07.05/ зохион байгууллаа.
Уулзалтанд дүүргийн Засаг Даргын орлогч В.Гомбодорж, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Болдбаатар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл нар оролцов.
Уулазлтын эхэнд тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазулаас эхний хагас жилд хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоо чухалыг онцоллоо.
Мөн арга хэмжээний үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагтай ажилласан тус дүүргийн 4-р хорооны хэв журмын урамшилт эргүүл Н.Баасандашыг дүүргийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнасан юм.
Энэ оны эхний хагас жилд тус хэлтэс нь хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 4590 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 4567 буюу 98.3 хувийг нь шийдвэрлэсэн ба 1136 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 280 хэргээр буюу 19.8 хувиар буурчээ.