Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Барьцаалан зээлдүүлэх газар" арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус цагдаагийн хэлтсээс тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагын аюулгүй байдлыг шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг засуулан ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд 48 барьцаалан зээлдүүлэх газрын аюулгүй байдлыг шалгаж, зөрчил дутагдал заагдсан барьцаалан зээлдүүлэх газрын удирдлагуудад зөрчлөө арилгах талаар хугацаатай шаардлага хүлээлгэн өгсөн.