Авто угаалга-2021 тусгай арга хэмжээг зохион байгууллаа.
Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус цагдаагийн хэлтсээс "Авто угаалга-2021" тусгай арга хэмжээг хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллалаа. Арга хэмжээний хүрээнд хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 15 авто угаалгын газрын үйл ажиллагааг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг засуулж, Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий стандарт /MNS 6423:2019/-ыг хангуулан ажилласан.