Халдварын эсрэг хамтдаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 20, 21 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 311 аж ахуй нэгж байгууллагад шаардлага хүлээлгэн өгч, биелэлтэнд Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хороодын Засаг даргын ажлын албатай хамтран хяналт тавин ажиллаж байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаалаарай 
